Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна

Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна

Бразилын Рио Де Жанейро хотын алдарт Копакабана наран шарлагын газарт цагдаагийн нэмэлт хамгаалалт гараад байна. Зоогийн газар, кафе бааруудыг бүрэн хаагаад байна. Коронавирусний халдвар хүн амынх нь дунд ихээр тархсаар байгаа учир халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж хөл хорио тогтоожээ.

Гэхдээ нийтийн хоолны газрууд 17:00 цагаас хойш зөвхөн авч явах үйлчилгээ үзүүлж болох юм байна. Жижиг дэлгүүр, лангуунуудыг харин бүрэн хаажээ.

23:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хот даяар хөл хорио тогтоосон байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмийг чангатгасан ч цэцэрлэгт хүрээлэнгүүдэд салхилах, спортоор хичээллэхийг зөвшөөрсөн байна.

Сүүлийн өдрүүдэд Рио Де Жанейро хотод коронавирусний халдвар авч эмнэлэгт хандах хүний тоо нэмэгджээ. Тиймээс хотын эрх баригчид нэг долоо хоногийн хугацаатайгаар хорио цээрийн дэглэмийг чангатгахаар шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдийн нийт ор 40-50 хувийн дүүргэлттэй байгаа юм байна. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасгуудын орны 80 хувь нь дүүрчээ. Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, олон нийт халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй энэ хэвээр байвал эмнэлгүүдийн ачаалал дийлдэхгүй болохыг эмч нар анхааруулж байна.

Бразил улс коронавирусний халдвар авсан хүний тоогоороо дэлхийд 3-рт бичигдэж байгаа бол нас баралтаараа 2-рт бичигдэх болсон.

Хоногт тус улсад 67 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо сүүлийн мэдээгээр 10 сая 939 мянгад хүрээд байна. Энэ хооронд дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 405500-гаар, нас баралт 7600-гаар нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ханс Клюге: Коронавирусний цар тахал 2022 онд дуусна гэж мэдэгджээ. 2021-03-06

БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтэлнэ 2021-03-06

Далай лам AstraZeneca/ Oxford-ийн бүтээсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэлээ. 2021-03-07

"Microsoft Exchange" кибер халдлагад өртсөнийг АНУ-ын үндэсний эрх ашигт учирч буй аюул занал гэв 2021-03-07

АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав 2021-03-07

Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна 2021-03-07

ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ 2021-03-07

Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд бид COVID-ийн дараа тэдний эрх, сонголтыг бэхжүүлэх ёстой 2021-03-08

"Токио-2020" жендерийн тэгш, тэнцвэртэй хамгийн анхны олимп болно. 2021-03-09

Иордан голын Баруун эрэг Израилд эзлэгдсэн гэж үзэж байна. 2021-03-09

Харри, Меган нарын хүүд ханхүү цол олгоогүй шалтгааныг хэлжээ. 2021-03-09