АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав

АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав

АНУ-ын Конгрессын Сенатын танхим эдийн засгийг дэмжих 1 их наяд 9 тэрбум долларын багц арга хэмжээг бямба гарагт баталлаа. Хуралдааныг хууль тогтоох байгууллагын дээд танхимын цахим хуудсаар шууд дамжуулжээ.

Энэхүү төлөвлөгөө нь коронавирусний халдварын тархалтаас үүдэлтэй хямралын уршгийг арилгах АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хөтөлбөрт суурилжээ. Хуулийн төслийг батлахыг Сенатын танхимын гишүүдийн 50 нь дэмжиж, 49 нь эсэргүүцсэн байна. Хуралдаан 24 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Бүгд Найрамдах намын нэг гишүүн санал хураалтад оролцоогүй байна.

Баримт бичгийг хэлэлцэх үеэр Бүгд Найрамдах намын голдуу сенатчид санал хураалтад янз бүрийн нэмэлт өөрчлөлт оруулсан боловч ихэнхийг нь буцаажээ. Одоо бага зэрэг өөрчлөлт оруулсан хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахин батлах бөгөөд үүний дараа л ­Е­­рөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Ардчилсан намынхан ажилгүйчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацаа дуусахаас өмнө баримт бичгийг батална гэж найдаж байна. Энэ хугацаа гуравдугаар сарын 14-нд дуусах юм.

Багцад тусгасан гол арга хэмжээ бол АНУ-ын татвар төлөгчдийн ихэнх нь хүлээн авах 1400 долларын чек байх юм. Хуулийн төсөлд мөн орон нутгийн удирдлага, сургууль, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулж хөрөнгө хуваарилахаар тусгажээ.

Харин 2025 он гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 15 доллар болгох заалтыг хуулийн төслөөс хассан байна.

Ажилгүй болсон иргэдэд тэтгэмж олгох заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд долоо хоногийн мөнгөн тусламжийн хэмжээ 300 доллар байх бөгөөд тэтгэмжийн хөтөлбөр есдүгээр сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Энэхүү багц арга хэмжээнд цар тахалтай тэмцэхэд 400 орчим тэрбум долларыг шууд хуваарилахаар тусгасан байна. Нэг их наяд орчим долларыг хүн амд тусламж үзүүлэхэд, үлдсэнийг нь эдийн засгийг дэмжих арга хэмжээнд зарцуулахаар болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд коронавирусний шинэ хувилбаруудаар халдварласан 230 гаруй тохиолдол илэрчээ. 2021-03-05

Ханс Клюге: Коронавирусний цар тахал 2022 онд дуусна гэж мэдэгджээ. 2021-03-06

БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтэлнэ 2021-03-06

Далай лам AstraZeneca/ Oxford-ийн бүтээсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэлээ. 2021-03-07

"Microsoft Exchange" кибер халдлагад өртсөнийг АНУ-ын үндэсний эрх ашигт учирч буй аюул занал гэв 2021-03-07

АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав 2021-03-07

Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна 2021-03-07

ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ 2021-03-07

Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд бид COVID-ийн дараа тэдний эрх, сонголтыг бэхжүүлэх ёстой 2021-03-08

"Токио-2020" жендерийн тэгш, тэнцвэртэй хамгийн анхны олимп болно. 2021-03-09

Иордан голын Баруун эрэг Израилд эзлэгдсэн гэж үзэж байна. 2021-03-09