"Microsoft Exchange" кибер халдлагад өртсөнийг АНУ-ын үндэсний эрх ашигт учирч буй аюул занал гэв

"Microsoft Exchange" кибер халдлагад өртсөнийг АНУ-ын үндэсний эрх ашигт учирч буй аюул занал гэв

Хятадаас үйл ажиллагаа явуулдаг хакерууд “Microsoft Exchange” цахим шуудангийн үйлчилгээний сул талыг ашиглан, АНУ-ын олон мянган байгууллагын мэдээлэлд нэвтэрчээ.

Цагаан ордон энэ нөхцөл байдлыг үндэсний эрх ашигт нь тулгараад буй бодит бөгөөд байнгын аюул занал гэж тодорхойлоод, “Microsoft Exchange”-ийн цахим шуудангийн сервер ашигладаг бүх компанийг нэн даруй тохирох шинэчлэлтийг суулгахыг уриалав.

“Microsoft”-ыг хакердсан тухай мягмар гарагт мэдээлсэн боловч хохирлын хэмжээ одоо л тодорхой болжээ. Стратегийн ач холбогдол бүхий хэдэн зуун мянган компани баримт бичиг солилцдог энэхүү платформыг ашигладаг байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн хэлснээр, Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “Microsoft” шиг том компанийн серверүүд эмзэг байгаад туйлын их санаа зовж байна. Энэ нь "аймшигтай, гүн гүнзгий уршиг дагуулж болзошгүй" гэж Вашингтон болгоомжилж байгаа аж.

“Microsoft Exchange”-ийн серверүүдэд нэвтрэх боломжийг хакеруудад олгосон аюулгүй байдлын систем дэх алдааг арилгахын тулд компани шаргуу ажиллаж байна гэж “Microsoft”-ийн дэд ерөнхийлөгч Том Берт мэдэгджээ.

Халдлагыг “Hafnium” хэмээх бүлэглэл Хятадаас үйлдсэн байх магадлал өндөр гэж “Microsoft”-ийн аюулгүй байдлын албаны ажилтнууд мэдэгдэж байна. Энэ нь нэг хүн эсвэл бүлэг хүмүүс эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн сармагчинд коронавирусний вакцин хийжээ. 2021-03-05

Японд коронавирусний шинэ хувилбаруудаар халдварласан 230 гаруй тохиолдол илэрчээ. 2021-03-05

Ханс Клюге: Коронавирусний цар тахал 2022 онд дуусна гэж мэдэгджээ. 2021-03-06

БНХАУ-д ажилласан шинжээчдийн багийн тайланг нийтэлнэ 2021-03-06

Далай лам AstraZeneca/ Oxford-ийн бүтээсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэлээ. 2021-03-07

"Microsoft Exchange" кибер халдлагад өртсөнийг АНУ-ын үндэсний эрх ашигт учирч буй аюул занал гэв 2021-03-07

АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг батлав 2021-03-07

Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна 2021-03-07

ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ 2021-03-07

Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд бид COVID-ийн дараа тэдний эрх, сонголтыг бэхжүүлэх ёстой 2021-03-08

"Токио-2020" жендерийн тэгш, тэнцвэртэй хамгийн анхны олимп болно. 2021-03-09