АНУ, БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд ирэх долоо хоногт уулзана.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар БНХАУ-ын өндөр албан тушаалтнуудтай ирэх долоо хоногт Аляска муж улсад уулзахаар тохиролцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөс хойш хоёр орны өндөр албан тушаалтнууд анх удаа уулзах гэж буй нь энэ юм.
“Э.Блинкен, Ж.Салливан нар гуравдугаар сарын 18-нд Аляска муж улсaд БНХАУ-ын Гадаад хэргийн асуудал хариуцсан Төв хорооны дарга Ян Жиэчи, Төрийн зөвлөх Ван И нартай уулзана. Э.Блинкен Токио, Сөүлд бүс нутгийн ойрын хоёр холбоотонтойгоо уулзсаны дараа энэхүү уулзалт болно. Э.Блинкен, Ж.Салливан нар БНХАУ-ын талтай өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Төрийн департамент лхагва гарагт мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.