Европын Комисс “Johnson & Johnson” компанийн вакциныг бүртгэжээ.

Европын Комисс “Johnson & Johnson” компанийн вакциныг бүртгэжээ.

Европын Комисс АНУ-ын “Johnson & Johnson” компанийн “Janssen” коронавирусний вакциныг Европын Холбооны /ЕХ/ орнуудад хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ тухай Европын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан комиссар Стелла Кириакидис мэдэгдэв.

"Европын Комиссоос “Johnson & Johnson”-ы “COVID-19”-ийн вакциныг зах зээлд гаргах нөхцөлт зөвшөөрлийг олголоо. Дөрвөн вакциныг Европ болон бусад орны иргэд авах боломжтой болж байна. Бид вакцины нийлүүлэлтийг аль болох тасралтгүй байлгахын тулд компанитай үргэлжлүүлэн ажиллана" гэж тэрбээр твиттертээ бичжээ.

ЕХ-ны эрх баригчид 2021 онд вакцин худалдан гэрээг “Johnson & Johnson” компанитай хэдийнээ байгуулжээ. "Бидний захиалсан тунгийн тоог тооцож үзвэл 200 сая хүнийг вакцинжуулахад хүрэлцэнэ" гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт Европын Эмийн Агентлаг (EMA) “Janssen” вакцинд түр хугацаагаар бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвлөжээ. 

Европын эмийн агентлагийн мэдээлснээр, уг вакцины үр дүн 67 хувь байгаа бөгөөд энэ нь АНУ, Өмнөд Африк, Латин Америкт 44 мянга гаруй хүн оролцсон эмнэлзүйн туршилтаар батлагдсан юм. Вакциныг 18-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвлөсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.