АНУ-ын Ерөнхийлөгч асан нар коронавирусний вакцинжуулалтыг дэмжих сурталчилгаанд оролцоно...
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, бага Жорж Буш, Жимми Картер нар гэргий нарын хамтаар коронавирусний вакцинжуулалтыг дэмжих зорилготой хоёр шинэ сурталчилгаанд оролцохоор болжээ.
Энэ тухай пүрэв гарагт Америкийн “Зар сурталчилгааны зөвлөл” ашгийн бус байгууллага мэдээлсэн байна.
Шинэ сурталчилгаа нь АНУ-д коронавирусний вакцины аюулгүй байдал, үр дүнд эргэлзсэн хэвээр байгаа хүмүүсийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Зар сурталчилгааны зөвлөл” -өөс орон даяар явуулж буй сурталчилгааны аяны нэг хэсэг юм.
Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д 29.1 сая гаруй хүн халдвар авч, 529 193 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.