Аун Сан Су Чиг авлигын хэрэгт буруутгажээ.

Аун Сан Су Чиг авлигын хэрэгт буруутгажээ.

Мьянмарын Зэвсэгт хүчин эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чиг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ пүрэв гарагт мэдэгджээ.

Бригадын генерал Зау Мин Туны мэдээлснээр, Янгон бүсийн тэргүүн сайд асан 2017-2018 онд Аун Сан Су Чид 600 мянган ам.доллар, их хэмжээний алт өгснөө хүлээсэн байна.

Мьянмарын цэргийнхэн Аун Сан Су Чиг энэ оны хоёрдугаар сарын 1-нд баривчилж, холбооны хэрэгслүүдийг хууль бусаар импортолж, зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн хэмээн буруутгаад байсан юм.

Аун Сан Су Чиг авлигын хэрэгт буруутгасныг улс төрд эргэн ирэх боломжийг нь хязгаарлах оролдлого хэмээн шинжээчид үзэж байна.

Мьянмарт цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдын эсрэг аюулаас хамгаалах хүчнийхэн пүрэв гарагт дахин гал нээжээ. Орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн мэдээлснээр, жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 60 давжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.