Тайланд “AstraZeneca”-н вакциныг хэрэглэхээ зогсоожээ.

Тайланд “AstraZeneca”-н вакциныг хэрэглэхээ зогсоожээ.

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча болон сайд нарын танхимын гишүүд Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн вакцинаар тариулахгүй байхаар шийджээ.

“AstraZeneca”-н вакциныг бид муу гэж үзээгүй бөгөөд тус вакцинд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг мэдэхийн тулд л вакцинжуулалтыг түр зогсоож байна. Бид Дани, Австрийг судалгаа явуулахыг нь хүлээж байна. Вакцин хийлгэсэн хүнд бүлэн үүссэн тухай мэдээлэл гарсны дараа “AstraZeneca”-н вакциныг Дани, Исланд, Норвег хэрэглэхийг хориглосон учир бид хэрэглээгээ мөн түдгэлзүүлж байна” гэж Чулалонгкорн их сургуулийн вирус судлаач Йонг Пувораван мэдэгдсэн байна.

Тайландын сайд нарын танхимын гишүүд баасан гарагт вакцин хийлгэх ёстой байсан хэдий ч энэ мэдэгдлийн дараа вакцинжуулалт цуцлагджээ. Вакцинд асуудал гараагүй бол вакцинжуулалтыг сэргээнэ хэмээн Чулалонгкорн их сургуулийн профессор Прасит Ватанапа мөн хэлжээ. Хоёрдугаар сард Тайланд “AstraZeneca”-н вакцинаас 117 мянган тунг хүлээн авсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.