БНХАУ-д шинэ автомашины борлуулалт ихээхэн өсжээ.
БНХАУ-д энэ оны хоёрдугаар сарын шинэ автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрөв дахин өссөн нь тус улсын эдийн засаг хэрхэн сэргэж буйг харууллаа.
Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, өнгөрсөн сард дотоодын зах зээлд 1 455 000 шинэ автомашин худалдаалагджээ. Энэ нь цар тахлын улмаас борлуулалт буураад байсан өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 дахин өндөр үзүүлэлт болжээ.
Мөн энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 11 сар дараалан өссөн дүн үзүүлж буй нь энэ юм. Гэвч автомашин үйлдвэрлэлийн салбарынхан болгоомжилсон хэвээр байгаа бөгөөд гуравдугаар сарын үзүүлэлтүүдийг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад сул байгаа тул борлуулалт сэргэх шатандаа байна гэж үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.