Японы Хирошима мужид сакура цэцэглэж эхэлжээ.

Японы Хирошима мужид сакура цэцэглэж эхэлжээ.

Японы бэлгэдэл болсон сакура цэцэглэх улирал энэ жил гуравдугаар сарын 11-нээс эхэллээ. Тус улсын цаг уурын газраас мэдээлж буйгаар, пүрэв гарагт баруун нутгийн Хирошима мужид анхны цэцэг дэлбээлжээ. 

Энэ жил Хирошимад сакура цагаасаа эрт цэцэглэжээ. Өнөөг хүртэл тус мужид сакура ганцхан удаа буюу 2010 оны гуравдугаар сарын 10-нд цэцэглэж байсан байна. Цаг уурчдын мэдээлснээр, өнөөдөр Фүкүока мужид мөн сакура цэцэглэжээ.

Япончууд сакураг улс үндэстнийхээ бэлгэ тэмдэг гэж үздэг бөгөөд цэцэг нь албан бусаар төрийн сүлдэд тооцогддог байна. Интоорын мод бүрэн цэцэглэх үе ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхээр тохиодог ажээ. Энэ үеэр Японы цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мянга мянган хүн очдог байна. Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас нутгийн иргэд болон жуулчид сакура цэцэглэхийг харж чадаагүй юм. Ялангуяа Токио хотод хатуу хязгаарлалт тогтоосон байсан бөгөөд эрх баригчид сакура цэцэглэх үеэр цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаас татгалзахыг иргэддээ хатуу зөвлөж байв. Энэ жил ч мөн сакура цэцэглэхийг үзэж чадахгүй байж магадгүй байна. Токио хотод коронавирустэй холбогдуулан дор хаяж гуравдугаар сарын сарын 21 хүртэл онц байдал зарлаад байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.