БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 363 хүн илэрчээ...
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “ковид19” халдварын тохиолдол дотоодоос 345 хүн хилийн чанадаас 18 хүн шинээр илэрчээ. Нас барсан 3 хүн Короно вирус халдварсан тохиолдол Нийт 96,380 хүн, нас барсан нийт 1,678 хүн нас баралтын хувь нь 1.74% байна.
Хотын бүсэд батлагдсан тохиолдол илэрсэн газарт Сөүлд 75, Кёнгид 146, Инчонд 14 нийт 235 хүн бүртгэгдсэн байна.
Орон нутгаар авч үзвэл Гённам 64хүн бүртгэгджээ энэ нь Жинжүгын Сауны газраас үүссэн бүлгийн халдвар голчлон нөлөөлсөн бололтой. Бусад орон нутгаар Бусан 6 , Дэгү 3 , Гванжу 1 , Тэжон 1 , Улсан 3 , Гангвон 12 , Чунбук 3 , Чуннам 4, Жонбук 6, Жоннам 1, Кёнбүк 4, Чэжү 2 тус тус батлагдсан тохиолдол бүртгэгджээ.
“Ковид19” вакцины тухайд өглөөний байдлаар 11922 хүн вакцинд хамрагдсан бөгөөд нийт эхний вакцинаа 600,2150 хүн тариулсан байна. Үүнээс AstraZeneca вакцин 570,5289 хүн, Pfizer вакцин 26,861 хүн хамрагджээ.
Вакцины сөрөг урвал 404-өөр нэмэгдэж одоогоор нийт 8751 сэжигтэй тохиолдол бүртгэгдэжээ.
Нэмэгдэж хүн нас бараагүй нийт нас барсан 16 тохиолдол байна
Халдварт өвчнөөс сэргийлэх байгууллагууд “Ковид 19” вакцин хийлгэсний дараа нас барсан гэж мэдээлсэн 16 хүнээс 14 хүний үхлийн шалтгаан нь вакцинтай холбоогүй гэж дүгнэжээ. Тэд зүрх судасны өвчин, хорт хавдрын хавдар, уушгины архаг бөглөрөлтөт өвчин зэрэг суурь өвчний даамжралтаас болж нас барсан байх магадлалтай байсан бөгөөд зүрхний дутагдал, тосгуурын пароксизмын фибрилляци, уушгины хатгалгаа зэрэг үхлийн шалтгааныг тогтоосон байна. Нөгөө хоёрын хувьд задлан шинжилгээний хариуг шалгаад дахин дүгнэлт шийдвэр гаргана.
Эх сурвалж : https://www.donga.com/news/article/all/20210316/105896838/1
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.