БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Их Британид болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоход бэлтгэн ирэх долоо хоногт “AstraZeneca”-гийн вакцин хийлгэхээр төлөвлөж байна гэж Хөх ордон мэдэгдлээ. БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “AstraZeneca”-гийн вакциныг өндөр настай хүмүүст хийхийг зөвшөөрсөн бөгөөд уг вакциныг энэ сарын 23-наас 65-аас дээш насныханд тарьж эхлэх юм.
Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Кан Мин Сёкийн мэдээлснээр, Мүн Жэ Ин болон тэргүүн хатагтай Ким Жон Сук нар гуравдугаар сарын 23-нд олон нийтийн өмнө вакцин хийлгэхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн Мүн Жэ Инийг Их Британи руу дагалдан явах зарим төлөөлөгч вакцин хийлгэнэ. Ерөнхийлөгч вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаарх олон нийтийн санаа зовнилыг намжаахын тулд вакцин хийлгэж буйг Кан Мин Сёк нэмж хэлжээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.