Ким Ё Жон: БНСУ-ын эрх баригчдыг “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна.

Ким Ё Жон: БНСУ-ын эрх баригчдыг  “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Ким Ё Жон БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуультай холбогдуулан мэдэгдэл хийжээ.

Хэвлэлүүдэд зориулсан мэдэгдэлдээ тэрбээр БНСУ-тай байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарч, Сөүлтэй яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий байгууллагуудыг татан буулгана гэж сүрдүүлсэн байна.

БНСУ, АНУ-ын хамтарсан сургуулийг гуравдугаар сарын 8-18-нд явуулна гэж өмнө нь мэдээлсэн юм. Энэ удаад сургуулилалтын цар хүрээг багасгаж, зөвхөн компьютерын симуляцийн хэлбэрээр команд-штабын хосолсон сургууль хийж байгаа ажээ. Цар хүрээг нь ийнхүү багасгасанд коронавирусний цар тахал нөлөөлснөөс гадна холбоотнууд Умард Солонгосоос авч болзошгүй хариу арга хэмжээг харгалзан үзсэн байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам БНАСАУ-ыг "уян хатан, ухаалаг" хандана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Ким Ёо Жон иймэрхүү мэдэгдлийг "тэнэг, ихэмсэг утгагүй зүйл" гэж нэрлээд БНСУ-ын эрх баригчдыг  “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, өнөөг хүртэл БНАСАУ хамтарсан цэргийн сургуулилтыг л эсэргүүцэж байсан бөгөөд цар хүрээ, хэлбэрийн талаар нэг ч удаа дурдаж байгаагүй аж. “Бид үүнийг нэг бус удаа мэдэгдэж байсны зэрэгцээ хүлээцтэй хандаж, түүгээр барахгүй боломж олгож байсан. Гэсэн хэдий ч БНСУ-ын эрх баригчид бүх үндэстнийхээ нүдний өмнө “халуун дулаан марш”-ийн оронд дахин “дайны марш”-ийг сонголоо” гэж Ким Ё Жон мэдэгдэлдээ дурджээ. Түүний мэдэгдлийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг нийтэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д 75-аас дээш насны ахмад настанд “Pfizer”, 65-74 насны ахмад настанд“Астра Zeneca “ вакциныг тарина. 2021-03-15

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой 2021-03-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 363 хүн илэрчээ... 2021-03-16

Шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн. 2021-03-16

БНСУ-д вакцинжуулалтад зориулсан тусгай амралтын хөтөлбөр нэвтрүүлэхийг уриалжээ 2021-03-16

Ким Ё Жон: БНСУ-ын эрх баригчдыг “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна. 2021-03-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca”-гийн вакцин хийлгэхээр төлөвлөж байна 2021-03-16

문 대통령 “LH 부동산 투기 의혹 사건…국민께 큰 심려 끼쳐 송구” 2021-03-16

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэгбэ, шууданд гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрөл олгох талаар хууль боловсруулах санал оруулжээ. 2021-03-16

БНСУ-аас 4494 иргэн буцах хүсэлтээ өгчээ 2021-03-16

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 469-өөр нэмэгдэж нийт 96,849-д хүрэв. 2021-03-17