문 대통령 “LH 부동산 투기 의혹 사건…국민께 큰 심려 끼쳐 송구”
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Төрийн газар, орон сууцны корпорацын ажилтнууд газрын наймаатай холбоотой дуулиан шуугианд холбогдсонд ард иргэдээсээ уучлалт хүсжээ.
Холбогдох мэдэгдлийг тэрбээр мягмар гарагт Засгийн газрын долоо хоног тутмын хурлыг нээж үг хэлэхдээ хийсэн байна.
"Энэ дуулиан иргэдийн дунд ихээхэн бухимдал төрүүлж байгаад би маш их харамсаж байна" гэж Мүн Жэ Ин хэлжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр төрийн албан хаагчдын дунд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхээ амласан байна.
Өмнөд Солонгосын газар, орон сууцны корпорацын дор хаяж хорин ажилтан орон сууц барихаар төлөвлөж байсан нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглагдаагүй газруудыг эзэмшиж авсан байна. Сүүлийн жилүүдэд тус улсад орон сууц, түрээсийн байрны үнэ огцом өссөн нь энэ дуулианыг улам даамжруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.