2030 он гэхэд дэлхий нийтээрээ усны хомсдолд орж болзошгүйг анхааруулав.

2030 он гэхэд дэлхий нийтээрээ усны хомсдолд орж болзошгүйг анхааруулав.

Дэлхий нийт усны нөөцийг хэмнэх талаар хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгаа бөгөөд зөв үнэлэх асуудал хурцаар тавигдаж байгааг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан гаргасан ЮНЕСКО-гийн жил тутмын тайланд дурджээ.

“Ус бол бидний хамгийн үнэ цэнтэй баялаг “цэнхэр алт” бөгөөд 2 тэрбум гаруй хүн усаар гачигдаж байна. Ус амьдралын эх үүсвэр төдийгүй хүний ​​нийгэмд эрүүл ахуй, соёлын үүргийг гүйцэтгэдэг” гэж ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле мэдэгдсэн байна.

Устай холбоотой асуудлыг 200 хуудас бүхий тайланд нарийвчлан дурдсан бөгөөд усны үнэлэмжийг зах зээлийн өртөг төдийгүй түгээх үр өгөөжөөс нь хамаарч тодорхойлох хэрэгтэйг онцолжээ. Үүний зэрэгцээ шинжээчид олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний загвар одоогоор байхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Судлаачид энэ үзүүлэлтэд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлийг дурдаж, тэдгээрийг усны нөөцийн үнэлэмж- байгалийн усны нөөц ба экосистем, усны дэд бүтцийн үнэлэмж-хуримтлуулалт, цэвэршүүлэлт ба хангамж, усны үйлчилгээний үнэлэмж-ундны ус, ариун цэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлдвэрлэл нийгэм эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж-хүнс, хөдөө аж ахуй эрчим хүч, үйлдвэр,бизнес, ажил эрхлэлт, усны нийгэм, соёлын талын үнэлэмж-амралтын газрын, соёлын, шашны гэсэн таван ангилалд хуваажээ.

Тайланд дурдсанаар, "2030 он гэхэд дэлхий нийтээр 40 хувийн усны хомсдолтой тулгарах" бөгөөд цар тахлын үр дагавар зэрэг асуудлууд нөхцөл байдлыг улам дордуулах гэнэ. Өнөөгийн эрүүл ахуйн хямралтай холбогдуулан дэлхийн оршин суугчдыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах асуудал урьд урьдынхаас илүү хурцаар тавигдаж байгааг тайланг гаргагчид анхааруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.