Хонкогт сонгуулийн шинэчлэлийг дэмжсэн 2.4 сая гарын үсэг цугларчээ

Хонкогт сонгуулийн шинэчлэлийг дэмжсэн 2.4 сая гарын үсэг цугларчээ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг дэмжсэн 2.4 сая орчим гарын үсэг Хонкогт цугларчээ.

Энэ тухай “Ming Pao” сонин гарын үсэг цуглуулах кампанит ажлыг зохион байгуулагчдыг эш татан мэдээлэв.

“Энэ тоо Хонконгийн хүн амын нэлээд хувийн санал бодлыг илтгэж байна” гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Хонконг дахь төлөөлөгч Тань Яожун мэдэгджээ. Хонконгийн хүн амын тоо 7.5 сая юм.

Хонконгийн сонгуулийн тогтолцоог сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулах тухай төслийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) чуулган батлах үед буюу 3 дугаар сарын 11-нд эхэлсэн гарын үсэг цуглуулах кампанит ажил ням гарагт дуусжээ. Энэ ажилд сайн дурын 1.3 мянга орчим байгууллага, 5300 хүн оролцсон байна. 

Хятадын эрх баригчдын санаачилсан шинэчлэл нь “Хонконгийн эх оронч засаглал” зарчмыг хангахад чиглэжээ. Энэхүү зарчим нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн оны зун батлагдсаны дараа БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсийн төрийн удирдлагын тогтолцоонд “хятадын эсрэг элементүүд” бий болох цоорхойг бөглөх зорилготой юм.

Хятадын эрх баригчдын баталсан тогтоолд Хонконгийн сонгогчдын коллегийн бүрэлдэхүүнийг бий болгох арга замыг сайжруулах, тоог нь 1200-гаас 1500 болгож өргөжүүлэх тухай дурдагдаж байгаа аж. Сонгогчдын коллег нь Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг сонгоод зогсохгүй Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн нэлээд хэсгийг сонгох аж. Үүний зэрэгцээ нэр дэвшигчдэд тавих хяналтыг чангатгаж, хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.