ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зарим улсуудтай нислэгээ сэргээхээр боллоо.

ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн  зарим улсуудтай нислэгээ сэргээхээр боллоо.

ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Герман, Венесуэл, Шри-Ланка, Сири, Узбекистан, Тажикистан улсуудтай нислэгээ сэргээхээр болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Москвагаас Дамаск, Душанбе, Ташкент, Коломбо хотууд руу долоо хоногт нэг удаа, Каракас хот руу хоёр удаа нислэг үйлдэх бол Герман руу Москва-Берлин-Москва чиглэлд долоо хоногт таван удаа, Москва-Майнын Франкфурт-Москва чиглэлд гурван удаа нислэг хийх аж. Санкт-Петербургээс Германы хотууд руу үйлдэх нислэгийг мөн ийм байдлаар зохион байгуулахаар болжээ.

ОХУ коронавирусний цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоосон юм. 

Тус улс өнгөрсөн оны наймдугаар сараас бусад оронтой нислэгээ аажмаар сэргээж байгаа бөгөөд одоогийн байдлаар Турк, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргизстан, Казахстан, Серби, Өмнөд Солонгос, Япон, Этиоп, Финлянд, Вьетнам, Энэтхэг, Катар, Грек, Сингапур, Куба, Сейшелийн арал, Мальдив, мөн Азербайжан, Армен улсууд руу нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Виржини цаазын ялыг хориглосон муж улс боллоо 2021-03-25

Хятадын интернет дэлгүүрүүд Шведийн “H&M” компанийн бүтээгдэхүүнийг худалдаанаас татжээ. 2021-03-25

Жо Байден өмнөд хилд ирж буй цагаачдын урсгалыг зохицуулахыг үүрэг болгожээ. 2021-03-25

“Токио-2020” олимпын галт бамбарын буухиа өнөөдрөөс эхэлжээ 2021-03-25

АНУ-ын 12 муж улсын ерөнхий прокурорууд “Facebook”, “Twitter” компанийг буруутгажээ. 2021-03-25

ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зарим улсуудтай нислэгээ сэргээхээр боллоо. 2021-03-26

Хятадад өдөрт дунджаар 500 сая хүн шуудан хүргэлтийн үйлчилгээг ашигладаг 2021-03-26

Нью-Йорк хотод Ази гаралтай цагдаагийн ажилтнуудын багийг эргүүлд гарна 2021-03-26

Оросын уран гулгагчид түүхэнд анх удаа ДАШТ-ний шагналын бүх тавцанг эзэгнэв. 2021-03-27

В.Путин, Ши Жиньпин нарыг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтад урьжээ. 2021-03-27

Израилийн Ерөнхий сайд сөрөг хүчний намуудтайгаа хэлэлцээ хийхээс аргагүйд хүрчээ. 2021-03-27