АНУ-ын Виржини цаазын ялыг хориглосон муж улс боллоо

АНУ-ын Виржини цаазын ялыг хориглосон муж улс боллоо

АНУ-ын Виржини муж улсын захирагч Ральф Нортэм цаазаар авах ялыг халах тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.  

Ийнхүү Виржини нутаг дэвсгэртээ цаазаар авах ялыг хориглосон АНУ-ын 23 дахь муж улс болсон байна. Одоо цаазын ялын оронд бүх насаар нь хорих ял онооно.  Америкийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Виржини муж улс нутаг дэвсгэртээ хамгийн олон хүнийг цаазаар авчээ. Анх Английн колони, дараа нь АНУ-ын нэг муж улс болсон Виржинид 1400 орчим хүнийг цаазалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.