АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзах бодолгүй байнa.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзах бодолгүй байнa.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзах бодолгүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт мэдэгджээ.

"БНАСАУ-тай зарим хэлбэрийн дипломат үйл ажиллагаа явуулахад бэлэн гэж ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ үйл ажиллагаанд нь Ким Жөн Унтай яриа хэлэлцээ хийх асуудал багтах уу?" хэмээх  нэгэн сэтгүүлчййн асуултад Псаки ийнхүү хариулсан байна.

Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй АНУ-ын одоогийн засаг захиргаа БНАСАУ-д чиглэсэн шинэ стратеги бэлтгэж, Пёньяныг тогтоон барих зэрэг чиг шугамыг баримтална гэж Цагаан ордон нэгдүгээр сард мэдэгдсэн.

АНУ-ын засаг захиргааны өмнөх тэргүүн Дональд Трамп БНАСАУ-тай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн яриа хэлэлцээнд урьд өмнө байгаагүйгээр биечлэн оролцдог байсан юм.

Тодруулбал, Сингапурт 2018 оны 6 дугаар сард АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болж, талууд хамтарсан баримт бичгийг баталсан. Тухайн үед АНУ аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Пёньян өөртөө хүлээсэн юм.

Ханой хотод 2019 оны 2 дугаар сард хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон. Тус уулзалтын үеэр Д.Трамп, Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй юм.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын гурав дахь уулзалт 2019 оны 6 дугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд болсон. Үүнээс гадна АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 5-нд Шведэд ажлын түвшинд уулзсан хэдий ч яриа хэлэлцээ үр дүнгүй өндөрлөсөн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.