Европ дахь АНУ-ын цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлжээ.
ОХУ цэргээ Украины хил рүү татаж байгаатай холбогдуулан Европ дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлалын байлдааны бэлэн байдлыг дээд зэргээр нэмэгдүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг "болзошгүй хямрал" -ын түвшнээс "зайлшгүй болох хямрал" -ын түвшинд хүргэж нэмэгдүүлсэн нь боломжит хамгийн дээд түвшин аж.
Түүнчлэн Европын ажиглагчид ОХУ-ын дэмжлэг үзүүлдэг зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад буй газар нутагт сүүлийн үед шинэ төрлийн зэвсгийг ажиж харжээ.
Америкийн албан тушаалтнуудын нэгийнх нь хэлснээр, Москва Украины хил рүү дөрвөн мянга орчим цэрэг илгээсэн байна.
ОХУ хамгийн сүүлийн үйлдлээрээ Ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа Украиныг хэр дэмжиж байгааг туршиж үзэхийг хүсэж байна гэж Европ дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч асан Бен Ходжес хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.