Мьянмарт 43 ХҮҮХЭД цэргийнхний гарт амиа алджээ.

Мьянмарт 43 ХҮҮХЭД цэргийнхний гарт амиа алджээ.

Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийнхний төрийн эргэлтээс хойш нийт 43 хүүхэд цэргийнхний гарт амиа алджээ.

“Save the Children" хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдаас нийт 536 том хүн амиа алджээ. Амиа алдсан хүүхдүүдийн хамгийн бага нь 6 настай байсан аж.

Мьянмарын армийнхан тус улсын удирдагч Аун Сан Су Чи болон дөрвөн туслахыг нь албаны нууц зөрчсөн гэж буруутган, хорьсон билээ. НҮБ-аас Мьянмарын цэргийнхэнд хандан цус асгаруулахаа зогсоохыг анхааруулсан ч байдал дээрдээгүй хэвээр байна.

Мьянмар дахь олон улсын байгууллагынхан эх орон руугаа дүрвэн гарсаар байгаа юм. Эмх замбараагүй байдал хоёр сарын хугацаанд үргэлжилж байна.
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.