Их Британид вакцин хийсний дараа цус бүлэгнэсэн 30 тохиолдол бүртгэгджээ.
Их Британид “AstraZeneca” вакциныг дархлаажуулалтад хэрэглэж эхэлснээс хойш цусны бүлэн үүссэн 30 тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг мэдээлжээ.
Тус агентлаг цусны бүлэн үүссэн тохиолдлуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, судалгааныхаа талаарх тайланг пүрэв гарагт цахим хуудсандаа нийтэлсэн байна.
"Гуравдугаар сарын 24-нөөс өмнө бидэнд ирүүлсэн тромбоцитын тоо багатай цусны бүлэгнэлтийн 30 мэдээнд нарийвчилсан дүн шинжилгээ хийлээ" гэж тайланд дурджээ.
Түүнчлэн гуравдугаар сарын 24-ны байдлаар Их Британид 18.1 сая тун “AstraZeneca” вакцин тарьсан болохыг онцлон дурджээ. Мөн “Pfizer-BioNTech”-ийн вакцины талаар ийм мэдээлэл ирээгүй гэдгийг онцолсон байна.
"COVID-19”-ийн вакцины ашиг тус нь болзошгүй эрсдэлээсээ давсан хэвээр байгааг" Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг мэдэгдэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.