Дэлхий дахинд нэг хоногт 650 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт коронавирусний 650 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 17-ноос хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, нэг хоногт 11.6 мянган хүн эндэж, нийт нас баралт 2.8 саяд хүрлээ. Дэлхий дахинд нийт 128 540 982 хүн халдвар авч, 2 808 308 хүн энджээ.
Өнгөрсөн нэг хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлын 44 хувь буюу 291 354 тохиолдол Европт, 204 208 тохиолдол Хойд болон Өмнөд Америкт, 84 356 тохиолдол Зүүн өмнөд Азид тус тус бүртгэгджээ.
Халдварын нийт тоогоо АНУ (30 095 776) тэргүүлж байгаа бол Бразил (12 658 109), Энэтхэг (12 221 665), Франц (4 569 568), Орос (4 554 264), Их Британи (4 345 792), Итали (3 584 899), Турк (3 317 182), Испани (3 274 150), Герман (2 833 173), Колумб (2 397 731) болон Аргентин (2 356 970) удаалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.