Панам "Спутник V" вакциныг бүртгэжээ.
Панамын эрх баригчид Оросын "Спутник V" коронавирусний вакциныг бүртгэсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Эльви Лау “Telemetro” сувгаар мэдэгдсэн байна.
"Бид вакцины талаарх мэдээллүүдийг сайтар судалсны эцэст манай улсын бүх шаардлагыг хангасан гэсэн дүгнэлтэд хүрч, онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрлийг олгосон" гэж тэрбээр хэлжээ.
Түүний хэлснээр, Панамын Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яам Оросын вакциныг худалдаж авах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
Панамд вакцинжуулалтын кампанит ажил нэгдүгээр сарын 20-нд эхэлжээ. Албан ёсны мэдээллээр, тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 355 мянга гаруй хүн халдвар авч, 6000 гаруй өвчтөн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.