“AstraZeneca” вакцин: Цусны бүлэгнэлтээс үүдэн хоёр хүн нас баржээ.

“AstraZeneca” вакцин: Цусны бүлэгнэлтээс үүдэн хоёр хүн нас баржээ.

Франц улсад “AstraZeneca” компанийн вакцин хийлгэсний дараа үүссэн цусны бүлэгнэлтээс болж хоёр хүн нас барсан тухай тус улсын Эм, бэлдмэлийн аюулгүй байдлын үндэсний агентлаг мэдээлжээ.

Гуравдугаар сарын 19-25 хооронд тус улсад “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэлт үүссэн гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Франц улсад вакцинжуулалт эхэлснээс хойших хугацаанд цусны бүлэгнэлт үүссэн 12 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь нас баржээ.

Одоогийн байдлаар, Европын холбооны зарим улс орон ийм шалтгаанаар “AstraZeneca” вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байна.

Европын эмийн агентлаг эдгээр тохиолдлыг судалж байгаа ба “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа юм.
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.