Энэ онд “Tesla” 184 мянган цахилгаан автомашин борлуулжээ.
АНУ-ын “Tesla” компани 2021 оны эхний улиралд нийт 184 мянга гаруй цахилгаан автомашиныг хэрэглэгчиддээ нийлүүлжээ.
Энэ оны эхний гурван сарын байдлаар “Tesla” компанийн борлуулсан 184 800 автомашинаас 182 780 нь бага оврын “Model 3” болон “Model Y” загварууд эзэлж байна. Сүүлийн гурван сард тус компани ийм загварыг 180 338 автомашин шинээр үйлдвэрлэжээ. Энэ хугацаанд илүү үнэтэй, тансаг загвар болох “Model S” болон “Model X” автомашиныг ганцыг ч шинээр үйлдвэрлээгүй байна. Нийт нийлүүлэлтийн хэмжээ 2020-аар хязгаарлагдсан аж.
2020 оны мөн үед “Tesla” 102 672 цахилгаан автомашин үйлдвэрлэснээс 88 400-г борлуулж байжээ. Эдгээрээс 76 мянга гаруй нь мөн бага оврын “Model 3” болон “Model Y” загварууд эзэлж байв.
2003 онд Илон Маскийн үүсгэн байгуулсан “Tesla” компани эхэн үедээ зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байсан бол өдгөө үйл ажиллагаа өргөжүүлж, нарны зай болон бусад төрлийн эрчим хүч хуримтлуулагч систем үйлдвэрлэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.