Каир хотноо 22 фараоны алтан жагсаал болов.

Каир хотноо 22 фараоны алтан жагсаал болов.

Олон арван жил Египетийн үндэсний музейд хадгалагдаж байсан 22 фараоны занданшуулсан шарилыг ёслол төгөлдөр байдлаар Каир хотын Фустат дүүрэг дэх Египетийн соёл иргэншлийн үндэсний музейд өнөөдөр заллаа.

Тус улсын Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамнаас зохион байгуулах “Фараонуудын алтан жагсаал” Египетийн соёлын энэхүү түүхэн үйл ажиллагаа нийгмийн анхаарлыг татах зорилготой гэнэ. Ер бусын сүрлэг арга хэмжээ өглөө нар мандахад эхэлж, нэг цаг үргэлжилсэн байна.

Гурван мянга гаруй жилийн настай занданшуулсан шарилыг эртний хөсгийн хэв маягт оруулсан тусгай машинаар зөөвөрлөжээ. Ингэхдээ фараон бүрийн нэрсийг эртний бичгээр бичгээр бичсэн байна. Нийт 18 хаан, дөрвөн хатны шарил үүнд орсон байна. Эртний хаад, хатдын шарилд хүндэтгэл үзүүлэн 21 удаа буугаар буудаж, Каир хотын төв Тахрир талбайг тойрон гарахад талбай дахь хөшөө, ойр орчмын барилга гэрлэн чимэглэлээ асаажээ. Алтан жагсаалаас гадна сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Түүхэнд хэзээ ч болж байгаагүй энэхүү ёслолын үйл ажиллагааг гадна, дотоодын мянга гаруй сурвалжлагчид сурвалжилсан байна.

 Хуваалцах  Жиргэх

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.