Юньнань мужид коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгдэв.
Хятадын өмнөд нутгийн Юньнань мужид өчигдөр дотоодын гаралтай, коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 11 нь Мяньмар улсын иргэн бол, 4 нь Хятадын иргэд байсан байна.
Халдвар авсан иргэд нь 21-50 насны гурван эрэгтэй, 12 эмэгтэй байгаа юм. Мөн өчигдөр тус мужид шинж тэмдэггүй халдвар тээгч таваар /3 нь мяньмар, 2 нь хятад/ нэмэгдсэн байна.
Дээрх батлагдсан тохиолдлууд болон шинж тэмдэггүй халдвар тээгчид нь бүгдээрээ Юньнань мужийн Руйли хотын халдварт өртөх магадлалтай бүлэг болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжлэх явцад тогтоогдсон аж.
Одоогоор тус мужид коронавируст халдвартай 51 иргэн эмчлэгдэж байгаагаас 48 нь дотоодод халдварласан, 3 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна. Мөн шинж тэмдэггүй 56 халдвар тээгчийг эмнэлгийн байгууллагад тусгаарлан ажиглаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.