Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 200 давсан

Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 200 давсан

Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 200 давсан талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ. 

Индонезийн зүүн нутгийн Тенгара муж болон зэргэлдээ оршдог Зүүн Тимор улсад дөрөвдүгээр сарын 4-нд хүчтэй аадар бороо орсноос үүдэн хөрсний нуралт, гулгалт үүссэн юм.

Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны мэдээлснээр, ням гаргийн байдлаар 177 хүн амиа алдаж, 45 хүн сураггүй болсон байна.

Мөн Зүүн Тиморын нийслэл Дили хот болон бусад нутагт 42 хүн амиа алдсан гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ. Зүүн Тиморт 13 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд тэдэнд ням гарагт Японоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ.

Үүнээс гадна Индонезийн Ява арал дээр бямба гарагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо найм болж нэмэгджээ. Ерөнхийлөгч Жоко Видодо оршин суугчдадаа байгалийн гамшигт үзэгдэлд үргэлж бэлтгэлтэй байхыг үргэлжлүүлэн сэрэмжлүүлэхийг орон нутгийн засаг захиргаадад ням гарагт уриалсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.