Германд нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан хүний тоо 13245-аар нэмэгдэж, 3 011 513 боллоо

Германд нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан хүний тоо 13245-аар нэмэгдэж, 3 011 513 боллоо

Германд коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 13245-аар нэмэгдэж, 3 011 513 боллоо гэж Роберт Кохагийн нэрэмжит вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.

Сүүлийн 24 цагт халдвар авсны улмаас 99 хүн нас барснаар, нас барсан нийт тохиолдлын тоо 78 452-т хүрсэн байна.

Одоогийн байдлаар Герман улсад хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа ч өвлийнх шиг хатуу биш юм. Сургууль, цэцэрлэг, үсчин, гоо сайхны газрууд, цэцэг, номын дэлгүүрүүд нээлттэй байгаа бөгөөд коронавирусний шинжилгээгүйгээр зөвхөн супермаркетуудаар үйлчлүүлэх боломжтой байна.

Халдварын тохиолдол нэг, хоёрдугаар сард буурсан боловч гуравдугаар сараас дахин нэмэгдэж эхэлжээ. Мэргэжилтнүүд үүнийг илүү хурдан халдварладаг хувилбар тархсантай холбон тайлбарлаж байна. Хязгаарлалтын арга хэмжээг дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл сунгасан боловч дахин чангатгаж магадгүйг анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.