Канадын Ерөнхий сайд коронавирусний вакцины эхний тунг хийлгэжэ.

Канадын Ерөнхий сайд коронавирусний вакцины эхний тунг хийлгэжэ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, түүний гэргий Софи Грегуар Трюдо нар “Oxford-AstraZeneca”-гийн вакцины эхний тунг хийлгэжээ.

“Бидний вакцинд хамрагдах ээлж ирж, өнөөдөр Софитой хамт вакцин хийлгэсэндээ баяртай байна” хэмээн Ж.Трюдо “Twitter” хуудсандаа тэмдэглэсэн байна. 

Онтарио мужийн 40-өөс дээш насны оршин суугчид “AstraZeneca”-гийн вакциныг энэ долоо хоногийн мягмар гаргаас хийлгэх боломжтой болсон байна. “AstraZeneca”-гийн вакцинаас гадна Канадад “Pfizer-BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” компанийн вакцинуудад хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Софи Трюдогийн хувьд 2020 оны гуравдугаар сард коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарч байсан бөгөөд хоёр долоо хоногийн дараа эдгэрсэн юм.

Канадад 10 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины нэг тунг тариулсан бол 970 мянга гаруй хүнийг бүрэн вакцинжуулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.