АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна

АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна

Америкийн Холбооны мөрдөх товчоо Колониал түлш дамжуулах хоолойн компьютер сүлжээг доголдуулж, барьцааны мөнгө нэхсэн цахим халдлагын ард Оросод төвтэй ДаркСайд хакер бүлэг байгааг тогтоосон тухайгаа даваа гарагт мэдээлсэн. Гэхдээ Америкийн ерөнхийлөгч Байден энэ халдлагад Оросын засгийн газар оролцсон гэх нотолгоо баримт одоогоор байхгүй байна гэж мэдэгдсэн юм. Харин Оросын засгийн газар энэ халдлагын ард Москва байж болзошгүй гэх таамгийг няцааж, оролцоогүй гэдгээ мэдэгджээ.

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт АНУ-ын зүүн бүсийн газрын тосны хамгийн том хоолой цахим халдлагын улмаас үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн. Холбооны мөрдөх товчооны сэжиглэж байгаа ДаркСайд хакер бүлэг “бид ардаа ямар ч албан ёсны дэмжлэггүй, улс төрөөс ангид, зөвхөн мөнгө олох зорилготой” гэж цахим хуудсаараа дамжуулж мэдэгджээ. Тус бүлэг хэр хэмжээний мөнгө нэхсэн нь тодорхойгүй байна. Колониал компани ч барьцааны мөнгө төлсөн эсэх тухай мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Дарксайд бүлэг өнгөрсөн оноос Баруун Европ, Канад, Америкийн дунд болон том хэмжээний компаниудад халдаж эхэлсэн бөгөөд хий, шатахууны хоолойн аюулгүй байдлыг хянадаг хяналтын системийг унтрааж, олон зуун сая доллар нэхдэг. Мөн байгууллагуудын их хэмжээний дата мэдээллийг хуулж авч, барьцааны мөнгө төлөхгүй бол нийтэд тараана гэж заналхийлдэг. Барьцааны мөнгө авсны дараа тухайн сүлжээг хаасан түгжээ кодыг тайлах програмыг тухайн байгууллагад өгдөг арга барилтай. Барьцааны мөнгийг авахдаа дансаар бэлнээр авдаггүй, зөвхөн цахим мөнгөөр шилжүүлэхийг шаарддаг аж.

АНУ-ын ерөнхийлөгч Байден ирэх сарын эхээр төлөвлөсөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалтын үеэр энэ тухай хөндөж магадгүй гэсэн таамаг байна. Гурав хоног үйл ажиллагаа нь зогссон Колониал шатахууны хоолойн үйл ажиллагааг хэсэгчилж сэргээснээ тус компани нь даваа гарагт мэдэгдсэн. Колониал хоолой нь Техас Нью-Йоркийн хооронд шатахуун нийлүүлдэг Америкийн хамгийн том хоолойн нэг юм.

Халдлага үйлдэгчид Америкийн зүүн бүсийн ихэнх хэсгийг хамарсан уг хоолойн шатахуун, дизель түлш болон онгоцны түлшний нийлүүлэлтийг хязгаарлана гэж заналхийлсэн. Гэхдээ хоолойг эзэмшигч компани ямар нэгэн эвдрэл гараагүй, хэсэгчилж нээсэн, түлш тасалдсан зүйл байхгүй гэж мэдэгджээ. тус компани энэ 7хоногийн сүүл гэхэд хоолойн үйл ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байна. Гэвч АНУ-ын зүүн болон өмнөд мужийн зарим хотуудад шатахууны үнэ өснө гэсэн болгоомжлолын үүднээс шатахуун түгээх станцууд дээр автомашины урт дараалал үүссэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ “Xiaomi” компанийг хар жагсаалтаасаа гаргахаар тохиролцжээ. 2021-05-13

Колумб Улс ядуу давхаргын иргэддээ дээд боловсролыг үнэгүй олгоно. 2021-05-13

БНХАУ Туркменистаныг байгалийн хийн гол нийлүүлэгчээ болгох сонирхолтойг байгаагаа илэрхийлжээ. 2021-05-13

Цар тахлын өнөөгийн үр дагавраас сэргийлэх боломжтой байсан гэж үзжээ. 2021-05-13

Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоор болжээ. 2021-05-13

АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна 2021-05-13

Норвеги “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хаслаа. 2021-05-13

Японд “Pfizer” вакцин тариулсан 39 хүн нас баржээ 2021-05-13

АНУ-ын “American Airlines”, “United Airlines”, “Delta Air Lines” компаниуд Израил руу нислэг үйлдэхээ түр зогсоожээ. 2021-05-13

Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана 2021-05-14

Дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар Конор Макгрегор тодорлоо 2021-05-14