Японы компаниуд вакцины чөлөө олгож байна.
Японд коронавирусний вакцинд хамрагдсан ажилтнууддаа цалинтай чөлөө олгохыг зөвшөөрсөн компаниудын тоо нэмэгдэж байна.
Тухайлбал, “Mitsubishi Electric” компани бүх 43 мянган ажилтандаа ажлын өдрөөр цалинтай чөлөө авахыг зөвшөөрнө гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн вакцин хийлгэсний дараа зовуурь илэрсэн тохиолдолд илүү чөлөө авах боломжтой байна. Мөн даатгалын томоохон компаниуд болох “Meiji Yasuda”, “Sumitomo Life” ижил чөлөөг санал болгож байгаа ажээ.
Үүний зэрэгцээ үүрэн холбооны оператор “SoftBank” болон цахим худалдааны “Mercari” компани ажилтнуудаа ажлын цагаар вакцин хийлгэхийг зөвшөөрөхөөр болжээ. Мөн зовуурь илэрсэн тохиолдолд юм уу гэр бүлийн гишүүддээ вакцин хийлгэхдээ чөлөө авах боломжтой гэдгийг мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.