Коронавирусний вакцины гурав дахь тунгийн туршилтыг анх удаа эхлүүлжээ.

Коронавирусний вакцины гурав дахь тунгийн туршилтыг анх удаа эхлүүлжээ.

 Коронавирусний вакцины гурав дахь тунгийн үр дүнг тодорхойлох зорилготой эмнэлзүйн анхны туршилтыг Их Британид эхлүүлжээ.

Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гурав дахь тунг “хүч нэмэгдүүлэгч” тун гэж нэрлэсэн байна. 

Туршилтад 30-аас дээш насны 2.8 мянган хүн сайн дураараа оролцох бөгөөд үүнд 19.3 сая паунд зарцуулагдах аж. Туршилтын хүрээнд Их Британийн эрх баригчидтай гэрээ байгуулсан 7 компанийн аль нэгнийх нь вакцинаас гурав дахь тунг хийхийг сайн дурынханд санал болгох юм.

Эдгээр 7 компанид Их Британид хэрэглэгдэгдэх зөвшөөрөлтэй Америкийн “Pfizer” Германы “BioNTech”, Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компанийн вакцинуудаас гадна цаашид хэрэглэх зөвшөөрлөө авах Америкийн “Novavax”, Франко-Австрийн “Valneva”, Германы “CureVac”, Америкийн “Janssen” компанийн вакцинууд багтжээ.

Туршилт “хүч нэмэгдүүлэгч” тун вируснээс хамгаалахад хэр чухал нөлөөтэй вэ гэдэг талаар дэлхийн эрдэмтэн судлаачдад тодорхой ойлголтыг өгнө гэдгийг Эрүүл мэндийн яам онцлон тэмдэглэв.

Туршилтыг Лондон, Бирмингем, Ливерпуль, Лидс, Глазго зэрэг 16 хотын 18 эмнэлэгт явуулах аж. Сайн дурынханд хоёр дахь тунгаа хийлгэснээс нь хойш 10-12 долоо хоногийн дараа гурав дахь тунг хийхийг санал болгох юм. Үүнээс гадна нэг компанийн вакцинаар эхний хоёр тунгаа хийлгэсэн бол гурав дахь тун дээр өөр компанийн вакцин хэрэглэж магадгүй байна. Туршилтын эхний үр дүн 9 дүгээр сар гэхэд гарцан байх аж.

Хүч нэмэгдүүлэгч тун үр дүн үзүүлбэл Их Британийн эрх баригчид ирэх намраас иргэдэд гурав дахь тунг хийж эхлэх аж. Коронавирусний вакцины гурав дахь тунгийн эмнэлзүйн туршилтын талаар Долоогийн бүлгийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтын үеэр мөн яригдах юм. Уулзалт Оксфордод 6 дугаар сарын 3-4-ний хороонд болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.