“Facebook” компанийн зах зээлийн үнэ нэг триллион ам.долларт хүрлээ.
АНУ-ын Холбооны шүүх “Facebook” компанийн эсрэг гаргасан хоёр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
“Facebook” компанийн үйл ажиллагаа бүдүүлэг, өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр АНУ-ын Холбооны худалдааны комисс тус компанийн эсрэг гомдол гаргасан бол АНУ-ын муж улсуудын эвсэл мөн өрсөлдөөний хууль дүрмийг зөрсөн гэх үндэслэлээр тус компанийн эсрэг гомдол гаргажээ.
Дээрх хоёр гомдлыг АНУ-ын Холбооны шүүх хэлэлцэж хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгч Жеймс Боасбергийн мэдээлснээр, Холбооны худалдааны комиссын гомдол “хууль эрх зүйн хувьд хангалтгүйгээс гадна “Facebook” компанийг хууль зөрчсөн гэх үндэслэлээ баталж чадаагүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгосон" гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ “Facebook” компанийн хувьцаа 4.2 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 355.64 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэ анх удаа нэг триллион ам.долларт хүрлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.