Америкийн тамирчин 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвджээ.

Америкийн тамирчин 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвджээ.

Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Сидни Маклафлин 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвджээ.

Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнд Маклафлин 51.90 секундийн амжилт үзүүлсэн байна. Өмнөх дээд амжилтыг (52.16 секунд) Америкийн тамирчин Далила Мухаммад 2019 онд Доха хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоож байжээ. Маклафлин тухайн үед хоёрдугаар байрт орж байсан байна.

Мухаммад сонгон шалгаруулах тэмцээнд 52.42 секундийн амжилтаар хоёрдугаар байр эзэлж, мөн л Олимпын наадамд оролцох АНУ-ын шигшээ багт шалгарсан байна. Гуравдугаар байрт Анна Кокрелл 53.70 секундийн амжилтаар оржээ.

Өдгөө 21 настай Маклафлин 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртснээс гадна, 4400 метрийн буухиа уралдаанд алтан медаль авсан байна.  

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.