ОХУ-ын Амур мужид үерийн гамшиг нүүрлэжээ
ОХУ-ын Амур мужид хүчтэй аадар бороо орсны уршгаар үерийн гамшиг нүүрлэж, олон зуун хүн орон гэрээ орхин аюулгүй газар руу дүрвэхэд хүрсэн байна. Онцгой байдлын яамны мэдээгээр 16 суурингийн орон сууцны 388 байшин, 20 гаруй зам, 5 гүүр үерт автжээ.
Тодруулбал, Благовещенскэд олон арван байшин үерт автсан төдийгүй гэрэл цахилгаангүй болжээ. Орон нутгийн иргэд байгалийн ийм гамшиг нутаг оронд нь болж байсныг санахгүй байгаагаа ярьцгаасан байна. Сүүлийн нэг хоногийн хугацаанд голын усны түвшин нь 2 метрээр өссөн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр нийт 1500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Үерт автсан хот суурингуудад онцгой байдлын яамны тусгай бүлгийнхэн ажиллаж байгаа бөгөөд гамшигт өртөгсдөд туслах ажиллагаанд мянга гаруй хүн, 240 техник, 34 завьтайгаар оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.