Японы өмнөд Окинава мужид хүчтэй аадар борооны аюул нүүрлэв.

Японы өмнөд Окинава мужид хүчтэй аадар борооны аюул нүүрлэв.

Хүчтэй аадар борооны улмаас Японы өмнөд Окинава мужид гамшгийн аюул нэмэгдсэнийг мягмар гаргийн шөнө зарлан мэдээлжээ.  Энэ тухай тус улсын үндэсний цаг уурын алба мэдээлэв.

Мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү аль болох хурдан нүүхийг зөвлөж байна. Ширүүн борооны улмаас үер буусан тухай мэдээлэл мужийн олон хот, дүүргээс ирж байна гэж аврах албаныхан мэдээлжээ. Цаг уурчдын мэдээлснээр, Окинавагийн зарим хэсэгт цагт орох хур тунадасны хэмжээ 30 мм-ээс давсан боловч 70 мм хүртэл нэмэгдэж магадгүй байна.

Хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байгаатай холбогдуулан дээд зэргээр болгоомжтой байхыг эрх баригчид мужийн оршин суугчдад уриалжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.