Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний 11 болж нэмэгдэв.

Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний  11 болж нэмэгдэв.

АНУ-ын Флорида муж улсад 12 давхар орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 11 болж нэмэгджээ.

"11 хүн амиа алдсан болох нь батлагдсан. Эрх баригчдын хамгийн сүүлийн мэдээллээр 150 хүний ​​хувь заяа тодорхойгүй хэвээр байна” гэж Майами-Дейд тойргийг захирагч Даниэлла-Ливайн Кава сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, эрх баригчид байшинд хэдэн хүн байсныг тодруулахыг оролдож байгаа аж.  

Флорида муж улсын Майами хотын ойролцоох Сурфсайд хотод зургаадугаар сарын 24-нд шилжих шөнө 12 давхар орон сууцны барилга нурсан юм. 

“The New York Times” сонинд өнгөрсөн бямба гарагт мэдээлснээр, дээрх орон сууцны барилгад ноцтой эвдрэл гэмтэл гарсан байсныг 2018 онд мэргэжилтнүүд илрүүлж байжээ. Уг байрны эзэд өмнө нь 15 сая орчим ам.доллароор засвар хийхээр төлөвлөж байсан байна. Засвар хийх төлөвлөгөөг байрны сууц өмчлөгчдийн холбооноос өнгөрөгч дөрөвдүгээр сард баталжээ. Сууц өмчлөгчдийн холбоо долоодугаар сарын 1-ний дотор төлбөрийг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрөх эсвэл засвар хийхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг өгнө гэж тооцоолж байсан байна. Харин эзэмшигчид орон сууцны талбай, зохион байгуулалтаас хамааран нийтдээ 80 мянгаас 336 мянган доллар төлөх ёстой байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.