АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш илэрсэн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо даваа гарагт 40 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа.

Тодруулбал, улсын хэмжээнд даваа гаргийн байдлаар халдварын 40 003 101 тохиолдол илэрч, 648 935 хүн халдварын улмаас нас баржээ.

АНУ-ын муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 4 421 247 тохиолдол илэрсэн бол тус муж улсын араас Техас /3 706 980/, Флорида /3 352451/, Нью-Йорк /2 304 955/, Иллинойс /1.5 сая гаруй/ бичигдэж байна.

Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Жоржиа, Пенсильвани, Охайо, Хойд Каролина, Нью-Жерси, Теннесси, Мичиган, Аризонад халдварын нэг саяас дээш тохиолдол илэрчээ.

Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан улсад тооцогдож буй АНУ-д дэлхийн хэмжээнд илэрсэн халдварын нийт тохиолдлын 18 гаруй хувь, нас барсан тохиолдлын 14 орчим хувь нь бүртгэгдээд байна.

АНУ-д илэрсэн халдварын тохиолдлын тоо 2020 оны 11 дүгээр сарын 9-нд 10 сая, энэ оны нэгдүгээр сарын 1-нд 20 сая, гуравдугаар сарын 24-нд 30 саяд хүрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Биткойны талаар хэн юу өгүүлэв 2021-09-06

Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг хэрэглэж эхэлнэ 2021-09-07

"Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт Хятадын Хэнань мужид эхэллээ. 2021-09-07

Японд “COVID-19” онцгой байдлыг дэглэмийг үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна 2021-09-07

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна 2021-09-07

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан 2021-09-07

Япон нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсан 2021-09-08

Сан-Сальвадор хотод биткойныг төлбөр тооцооны хэрэгсэл болгохыг эсэргүүцэн жагсав 2021-09-08

Вьетнамд коронавирусний халдвар тараасан эрэгтэйд таван жилийн хорих ял 880 ам.долларын торгууль ногдуулсан байна.  2021-09-08

ДЭМБ нэмэлт тунг тарих хугацааг хойшлуулахыг уриалсан 2021-09-09

ОХУ-д шатахууны жижиглэнгийн үнэ жилийн хугацаанд анх удаа буурлаа 2021-09-09