Японд “COVID-19” онцгой байдлыг дэглэмийг үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна

Японд “COVID-19” онцгой байдлыг дэглэмийг үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна

Японы Засгийн газар нийслэл Токио хот, түүнтэй зэргэлдээ оршдог мужууд болон бусад бүс нутагт эмнэлгийн ачаалал бизнесийн үйл ажиллагаанд тогтоосон хязгаарлалтыг цуцлах хэмжээнд хүрээгүй байгаатай холбогдуулан “COVID-19” халдварын улмаас тогтоосон онцгой байдлыг дэглэмийг есдүгээр сарын 12-ноос хойш үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Даваа гарагт эх сурвалжуудын мэдээлснээр, онцгой байдлын дэглэмийг 2-3 долоо хоногоор сунгаж магадгүй байна. Гэвч Ерөнхий сайд Сүга Ёшихидэ албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа тул эрх баригч Либерал Ардчилсан намын даргыг есдүгээр сарын 29-нд сонгох боломжийг бүрдүүлж, онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацааг хэзээ дуусахыг шийдэх хүртэл нэг сар орчмоор сунгаж магадгүй байгаа ажээ.

Одоогийн байдлаар, Японы 47 мужийн 21-д нь онцгой байдлын дэглэм тогтоож, хүн ихтэй газарт очихоос зайлсхийхийг оршин суугчдаас хүсэж байгаагийн зэрэгцээ зоогийн газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж, оройн 20 цаг хүртэл ажиллах шаардлага тавьж байгаа юм.

“Есдүгээр сарын 12-нд зөвхөн зарим мужийн хязгаарлалтыг цуцлах төлөвтэй байгаа бөгөөд ингэхдээ халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийн зарим хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх магадлалтай байна” гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүмигийн хувьд муждаа тогтоогоод буй онцгой байдлын дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Есдүгээр сарын 30-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа Либерал Ардчилсан намын даргын албан тушаалаас огцрох С.Ёшихидэгийн хэрэгжүүлж буй цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэрбээр Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса, “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши тэргүүтэй Засгийн газрын гишүүдтэйгээ ойрын өдрүүдэд зөвлөлдсөний дүнд албан ёсны шийдвэрийг пүрэв гараг гэхэд гаргах төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-д цахим жолооны үнэмлэх албан ёсоор олгож эхэлсэн 2021-09-03

Токио хотноо зохион байгуулсан Паралимпын наадам өндөрлөлөө 2021-09-06

Биткойны талаар хэн юу өгүүлэв 2021-09-06

Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг хэрэглэж эхэлнэ 2021-09-07

"Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт Хятадын Хэнань мужид эхэллээ. 2021-09-07

Японд “COVID-19” онцгой байдлыг дэглэмийг үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна 2021-09-07

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна 2021-09-07

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан 2021-09-07

Япон нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсан 2021-09-08

Сан-Сальвадор хотод биткойныг төлбөр тооцооны хэрэгсэл болгохыг эсэргүүцэн жагсав 2021-09-08

Вьетнамд коронавирусний халдвар тараасан эрэгтэйд таван жилийн хорих ял 880 ам.долларын торгууль ногдуулсан байна.  2021-09-08