Япон нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсан
Японд мягмар гаргийн байдлаар 76 сая орчим хүн буюу нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаад байна гэж тус улсын Засгийн газар мэдээллээ.
Мөн 61.2 сая хүн /48.3 хувь/ вакцинд бүрэн хамрагдсан байна.
Өндөр настнуудын хувьд, 32 сая орчим хүн буюу 89.3 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол ойролцоогоор 31.3 сая хүн /87.4 хувь/ бүрэн тунд хамрагджээ.
Нийт хүн амын тоонд вакцинд хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүдийн тоог оруулаагүй байна. Мөн вакцинжуулалтын бодит тоон үзүүлэлт албан ёсны мэдээллээс өндөр байх боломжтой ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.