Онцгой байдлын сайд Евгений Зиничевийг ОХУ-ын Баатар цолоор нэхэн шагналаа.

Онцгой байдлын сайд Евгений Зиничевийг ОХУ-ын Баатар цолоор нэхэн шагналаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган, ОХУ-ын Баатар цолоор Онцгой байдлын сайд Евгений Зиничевийг нэхэн шагналаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Евгений Зиничев Красноярскийн хязгаарт албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүний ​​амь аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Тэрбээр шинэ киноны зураг авах газрыг сонгохоор тус хязгаарт ирээд байсан кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад амиа алджээ.

Армийн генерал цолтой Зиничев 55 настай байжээ. Түүнийг 2018 оны тавдугаар сард Онцгой байдлын сайдаар томилсон байна.

Зиничевтэй салах ёс гүйцэтгэх ёслол баасан гарагт Москвад болох бөгөөд төрөлх Санкт-Петербург хотод нь оршуулна гэж эх сурвалж https://tvrts.ru/ мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.