Вьетнамд коронавирусний халдвар тараасан эрэгтэйд таван жилийн хорих ял 880 ам.долларын торгууль ногдуулсан байна. 

Вьетнамд коронавирусний халдвар тараасан эрэгтэйд таван жилийн хорих ял 880 ам.долларын торгууль ногдуулсан байна. 

Вьетнамд “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх дүрэм журмыг үл тоомсорлож, коронавирусний халдвар тараасан эрэгтэйд таван жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, шүүх 28 настай Ле Ван Триг “аюултай халдварт өвчнийг найман хүнд тараасан” гэм буруутай гэж үзжээ. Тэдгээр хүмүүсийн нэг нь нас барсан байна.

Вьетнамд хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний ачаар халдварыг ерөнхийдөө хяналтад аваад байсан боловч “Дельта” хувилбар тархсаны улмаас зургаадугаар сараас халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж эхэлсэн юм.

Улсын хэмжээнд халдварын 530 мянга гаруй тохиолдол илэрч, 13300 гаруй хүн нас барсны дийлэнх нь сүүлийн хэдхэн сарын хугацаанд бүртгэгдсэн бөгөөд ийнхүү илэрсэн шинэ тохиолдлуудын олонх нь Хо Ши Мин хотод бүртгэгджээ.

Долоодугаар сарын эхээр Л.Три Хо Ши Минээс мотоциклоор өөрийн төрсөн муж болох зүүн нутгийн Ка Мауд очжээ. Тийнхүү нутагтаа очсоныхоо дараа залуу эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсанд өөрийн очсон газруудынхаа талаарх мэдээллийг буруу бөглөснөөс гадна тусгаарлагдах журмыг дагаж мөрдөөгүй байна.

Тухайн үед мужийн удирдлагууд бусад мужаас ирсэн бүх хүнд нэн даруй 21 хоног заавал тусгаарлагдах шаардлага тавьж байсан юм. Хожим нь Л.Тригийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарч, гэр бүлийн гишүүддээ болон нийгмийн хамгааллын төвийн ажилтанд халдвар тараасан нь тогтоогджээ.

Иймд түүнд хорих ялаас гадна 880 ам.долларын торгууль ногдуулсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд “COVID-19” онцгой байдлыг дэглэмийг үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна 2021-09-07

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна 2021-09-07

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан 2021-09-07

Япон нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсан 2021-09-08

Сан-Сальвадор хотод биткойныг төлбөр тооцооны хэрэгсэл болгохыг эсэргүүцэн жагсав 2021-09-08

Вьетнамд коронавирусний халдвар тараасан эрэгтэйд таван жилийн хорих ял 880 ам.долларын торгууль ногдуулсан байна.  2021-09-08

ДЭМБ нэмэлт тунг тарих хугацааг хойшлуулахыг уриалсан 2021-09-09

ОХУ-д шатахууны жижиглэнгийн үнэ жилийн хугацаанд анх удаа буурлаа 2021-09-09

Япон улсын Хоккайдо, Аичи, Осака, Фүкүока зэрэг мужид есдүгээр сарын 30 хүртэл сунгахаар төлөвлөж байна 2021-09-09

Онцгой байдлын сайд Евгений Зиничевийг ОХУ-ын Баатар цолоор нэхэн шагналаа. 2021-09-09

ОХУ, Беларусийг нэгтгэх талаарх бүх хөтөлбөрийг тохиролцжээ 2021-09-10