Сан-Сальвадор хотод биткойныг төлбөр тооцооны хэрэгсэл болгохыг эсэргүүцэн жагсав
Сальвадорт биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгсэл болгохыг эсэргүүцсэн жагсаал тус улсын нийслэл Сан-Сальвадор хотод мягмар гарагт болжээ.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, жагсаалд цөөн тооны хүн оролцож, тайван болж өнгөрсөн байна.
Сальвадорын эрх баригчид өмнө нь Дэлхийн банкнаас биткойныг албан ёсоор төлбөрийн хэрэгсэл болгох асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн боловч татгалзсан хариу авчээ.
"Бид Сальвадор улсад валютын ил тод байдал, зохицуулалтын журам зэрэг олон чиглэлд туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна. Хэдийгээр тус улсын Засгийн газар биткойнтой холбоотой тусламж хүссэн ч энэ нь Дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлэх боломжтой салбар биш юм" гэж банкны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Биткойныг АНУ-ын долларын хамт төлбөр тооцооны албан ёсны хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн хууль Сальвадорт мягмар гаргаас хэрэгжиж эхэлжээ. Тус улс энэхүү дижитал валютад ийм статус олгосон дэлхийн анхны улс болсон байна.
Сальвадорын иргэд "Chivo" тусгай цахим хэтэвчийг ашиглан биткойноор бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх боломжтой
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.