ОХУ-д шатахууны жижиглэнгийн үнэ жилийн хугацаанд анх удаа буурлаа

ОХУ-д шатахууны жижиглэнгийн үнэ жилийн хугацаанд анх удаа буурлаа

ОХУ-д шатахууны жижиглэнгийн дундаж үнэ жилийн хугацаанд анх удаа буурсныг Росстат буюу Улсын статистикийн газрын мэдээлэл харуулжээ.

Бензиний үнэ дунджаар даруй 15 копейкоор буурч, нэг литр нь 48.93 рубль, дизель түлш долоон копейкоор буурч, нэг литр нь 50.62 рубль болсон байна.

Тодруулбал, АИ-92 бензины үнэ 17 копейкоор буурч, 45.99 рубль, АИ-95 16 копейк, 49.82 рубль, АИ-98 найман копейкоор буурч, литр тутамд 57.57 рубль болжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын эхний долоо хоногт шатахууны зах зээл тэнцвэртэй, үнийн байдал сайжирсаар байв. Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд бирж дээрх арилжааны хэмжээ нь Монополийн эсрэг алба болон Эрчим хүчний яамны хэмжээнээс нэлээд давсан байна.

"Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дотоодын зах зээлийн бөөний болон жижиглэнгийн үнэ буурсан. Шатахууны үйлдвэрлэлийг мөн өндөр түвшинд байлгасан" гэж Оросын Эрчим хүчний яам мэдээлэв.

Цаашид жижиглэнгийн үнэ инфляцын түвшинтэй ойролцоо хэмжээгээр өөрчлөгдөнө гэж тус яам мэдэгджээ.

ОХУ-д шатахууны үнэ хамгийн сүүлд өнгөрсөн онд буурсан бөгөөд есдүгээр сарын 7-14-ний хооронд бензин, есдүгээр сарын 14-21 -ний хооронд дизель түлшний үнэ буурсан байна. Тухайн үед бензин нэг копейкоор хямдарч, нэг литр нь 45.74 рубль болж байсан бол дизель түлш 48.02 рубль болж, хоёр копейкоор буурч байжээ.

Жилийн хугацаанд бензин 3.19 рублиэр буюу 7 орчим хувиар, дизель түлш 2.6 рубль буюу 5.4 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан 2021-09-07

Япон нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсан 2021-09-08

Сан-Сальвадор хотод биткойныг төлбөр тооцооны хэрэгсэл болгохыг эсэргүүцэн жагсав 2021-09-08

Вьетнамд коронавирусний халдвар тараасан эрэгтэйд таван жилийн хорих ял 880 ам.долларын торгууль ногдуулсан байна.  2021-09-08

ДЭМБ нэмэлт тунг тарих хугацааг хойшлуулахыг уриалсан 2021-09-09

ОХУ-д шатахууны жижиглэнгийн үнэ жилийн хугацаанд анх удаа буурлаа 2021-09-09

Япон улсын Хоккайдо, Аичи, Осака, Фүкүока зэрэг мужид есдүгээр сарын 30 хүртэл сунгахаар төлөвлөж байна 2021-09-09

Онцгой байдлын сайд Евгений Зиничевийг ОХУ-ын Баатар цолоор нэхэн шагналаа. 2021-09-09

ОХУ, Беларусийг нэгтгэх талаарх бүх хөтөлбөрийг тохиролцжээ 2021-09-10

“Facebook” компани ухаалаг нүдний шилнийхээ шинэ загварыг танилцууллаа. 2021-09-10

Ши Жиньпин Жо Байдентай утсаар ярилаа. 2021-09-10