Өвөр Монголын Алшаа аймагт хөл хорио тогтоолоо

Өвөр Монголын Алшаа аймагт хөл хорио тогтоолоо

Өвөр Монголын Алшаа аймагт хөл хорио тогтоолоо...

Сүүлийн үед ковидийн халдварын голомт болоод байгаа Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд өчигдрөөс хатуу хөл хорио тогтоолоо.

Тус аймгийн COVID-19 халдварыг хянах штабаас хошууны бүх иргэд, гаднаас ирсэн хүмүүсийг оршин суугаа газраасаа гарахыг хориглосон байна. Дураараа гэрээс гарсан хүмүүсийг иргэний болон эрүүгийн гэмт хэрэгт татаж, хариуцлага тооцох гэнэ.

Хошууны иргэдийг шинжилгээнд хамруулах, ариутгал цэвэрлэгээ болон хоол хүнс, шаардлагатай зүйлсийг иргэдийн гэрт хүргэх ажлыг шуурхайлан гүйцэтгэж байна.

Өнөө өглөөний байдлаар Эзнээ хошуунд энэ сарын 13-наас хойш халдварын 43 тохиолдол илрээд байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.