Тэрүнофүжигийн намтар худалдаанд гарна
Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи анхныхаа намтар номыг удахгүй худалдаанд гаргах гэж байна.
“Ангалын ёроолоос харсан Өглөөний нар” хэмээх энэхүү номонд тэрээр Монголд өнгөрүүлсэн хүүхэд нас, гэмтэл, өвчний улмаас жонидан зиндаанд унасан үе, сүмогийн оргил ёкозүна цол хүртсэн амжилт гэхчлэн бүх амьдралаа өгүүлжээ.
Мөн энэ хугацаанд Тэрүнофүжиг дэмжиж ирсэн хүмүүс болон өрсөлдөгч бөхчүүд зэрэг 13 хүний ярилцлага багтсан байна.
Намтар ном арваннэгдүгээр сарын 26-нд худалдаанд гарах юм. Үнэ 1650 иэн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.