ОХУ-д вакцин хийлгэсэн хүмүүст тусгаарлах дэглэмийг сулруулав

ОХУ-д вакцин хийлгэсэн хүмүүст тусгаарлах дэглэмийг сулруулав

ОХУ-д вакцин хийлгэсэн хүмүүст өөрийгөө тусгаарлах дэглэмийг сулруулах тухай Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын шийдвэр хэрэгжиж эхэлжээ.

Вакцин хийлгэсэн иргэд энэ дэглэмийг өвчний шинж тэмдэг илрээгүй байх, мөн вакцинд хамрагдсан эсвэл халдвар аваад эдгэрснээс хойш зургаан сараас илүү хугацаа өнгөрөөгүй байх гэсэн хоёр нөхцөлд дагаж мөрдөхгүй байж болно.

Түүнчлэн ОХУ-ын Засгийн газар зөвлөгөө өгсөн, үзлэг хийсэн, вакцин хийсэн эмч нарт урамшуулал олгохоор болсон байна. Оросын эмч нар вакцинд хамруулсан хүний тоогоор  200 рубль авах боломжтой болох аж.

Тус улсад сүүлийн үед вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх эрс нэмэгдэж, энэ нь өвчлөлийн тохиолдол буурахад нөлөөлж эхэлсэн байна. Оросын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлууд долоо хоногийн туршид буурсаар байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр, өдөрт илрэх халдварын тохиолдол 37 мянгаас доошилж буурсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Австри улс вакцин хийлгээгүй хүмүүсийг гадуур гарч, олон нийтийн газруудаар явахыг нь хориглов. 2021-11-15

Хятадын ОХУ-тай хил залгаа мужуудад ковидийн халдварын тоос нэмэгдэв 2021-11-15

Хятадад “COVID-19” халдварласан 11 тохиолдол шинээр илэрлээ 2021-11-16

Дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг Японы “Fugaku” супер компьютер тэргүүллээ.  2021-11-16

ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн Монгол, Бразил болон өөр гурван улстай нислэгээ сэргээнэ 2021-11-17

ОХУ-д вакцин хийлгэсэн хүмүүст тусгаарлах дэглэмийг сулруулав 2021-11-18

Автомат жолоодлоготой хурдны шинкансэн галт тэргийг анх удаа туршлаа. 2021-11-18

БНХАУ-ын баялаг 20 жилийн хугацаанд 17 дахин өсжээ 2021-11-18

БНХАУ, АНУ сэтгүүлчдийн визийн талаар тохиролцоонд хүрчээ 2021-11-18

АНУ болон Япон улсын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ 2021-11-18

Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулсан үзэсгэлэн Улаан-Үд хотноо нээгджээ 2021-11-18