БНСУ-ын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрлээ.

БНСУ-ын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрлээ.

БНСУ-ын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрлээ. Өнөө өглөөний тоон үзүүлэлтээр тус улсад 93135 тохиолдол бүртгэгдсэн байна.

БНСУ-д хоёр дахь өдрөө дараалан 90.000-аас дээш тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлын 90-ээс дээш хувь нь коронавирусний "омикрон" хувилбарын халдвар байна. Тиймээс өвчилж байгаа иргэдийн дийлэнхэд нь өвчний шинж тэмдэг бага илэрч байна гэж тус улсын Өвчний хяналт тархалт судлалын төвөөс мэдэгдээд байна.

Мөн нас баралтын түвшин өнөөдрийн байдлаар 0.44 хувьтай байгааг Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгдлээ.

Харин хүндээр өвчилж байгаа хүний тоо дөрөв дэх өдөртөө 300-гаас дээш гарсан бөгөөд эрх баригчид хоёр долоо хоногийн дараа байдал хүндэрч эрүүл мэндийн тогтолцоо хүндэрч болзошгүйг анхаарууллаа.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ сарын эцэс гэхэд өдөр тутмын халдвар 170.000 хүрч магадгүй. Гэхдээ энэ нь "омикрон" хувилбарын халдварын оргил үе болно гэж хэлэхэд эрт байна гэлээ.

Мөн БНСУ-ын төрийн мэдлийн шинжлэх ухааны хүрээлэнгээс ирэх сарын эхээр өдөрт бүртгэгдэх халдварын тоо 360.000-д хүрч магадгүй гэж таамаглаж байна.

Улсын хэмжээнд зоогийн газар, кафед хөл хорио тогтоохын зэрэгцээ зарим төрлийн нийтийн байгууламжийг ашиглахын тулд вакцины гэрчилгээ, шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай.

Маргааш Засгийн газраас нь коронавирусний эсрэг ямар хязгаарлалтуудыг тавихаа зарлах юм байна. Өнөөдрийн байдлаар тус улсын 52 сая хүн амын 58.3 хувь буюу 29.9 сая хүн нэмэлт тун хийлгэсэн байна.

Харин хоёр тунд хамрагдсан хүний тоо 44.26 сая болсон нь нийт хүн амынх нь 86.2 хувийг эзэлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.